Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа.

-ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор
-Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх
-НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар
-Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд
-Баруун бүсийн-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй
-ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн профессор С.Байгалмаа нар тус тус хурандаа цол хүртлээ.