УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч түүний өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй гэх эмчийн магадлагаа ирүүлсэн учир энэ сарын 22-ны өдрийг хүртэл хойшилсон байна.
Ингэхдээ түүний өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.04.06-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.