Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид хяналтын лабораторийн шинжээч нар ХӨСҮТ-д ажиллажээ. Тэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.