Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Түмэнбаяр нарын 9 яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.
“Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдах үедээ ковидын халдвар авсан гэх иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Тэрээр Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудаст нийтэлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн.
Уг шийтгэлийг иргэн Д.Мөнхбат эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянан хэлэлцээд:
Д.Мөнхбатыг 500.000-аар торгох арга хэмжээг шүүх хэлэлцээд торгуулийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус сувилалын удирдлага болон бусад хүмүүст холбогдох шүүх хурал болохоор товлогдсон байна. Ковидын халдвар МУ-д тархаад буй нь тусгаарлалтын горим алдагдсанаас гэж үзэж байгаа юм.