Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой билээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөд 4 хоног үлдээд бөгөөд 93 хувьтай явж байгаа юм байна. Гэвч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй байгаа нэр бүхий байгууллагуудыг АТГ-аас зарлалаа.
Үүнд:
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Эрүүл мэндийн яам
- Ашигт малтмал, газрын тосны газар
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- “Эрдэнэс Монгол’ ХХК
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
- Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
- Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Д.Гэрэлээ