Дуучин Нара 17 сая төгрөг залилуулжээ

Дуучин  Нара нэрээр олны танил болсон М.Нарантуяа бусдад 17 сая төгрөг залилуулжээ. Энэ талаар тэрбээр “Турк улсад амьдардаг Байгальмаагийн Ганцэцэг нь намайг залилаад зогсохгүй миний нэрийг ашиглан бусдыг залилж байна. Байгууллагынхаа хямдралаар балны шил захиалж өгнө хэмээн надаас 17 сая төгрөг залилсан. Гэтэл одоо миний нэрээр бусдыг залилж явна гэнэ!!! Болгоомжлоорой!!!’  хэмээн бичжээ.

Дуучин нара буюу М.Нарантуяа бизнесмэн болоод удаж буй. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique’ бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулахаас гадна зөгийний аж ахуй ч эрхэлдэг.

Тэгвэл сүүлийн үед сайн, муу хосолсон олон мэдээллийг өөрийн пэйсбүүкээр дамжуулан өгч байна.  Өнгөрсөн сард Эрээн хотоос Улаанбаатар хотруу ачаа тээвэрлэж авсан том оврын автомашин шатсан. Тэгвэл уг автомашинд Нарагийн олон сар хүлээсэн зөгийн балны шил байсан талаар тэр лайв хийж байв. Түүний лайвыг үзсэн хүмүүс түүнд хандив өргөцгөөсөн бөгөөд уг хандивыг хэрэгтэй хүнд нь өгнө хэмээн тэр мэдээллэсэн.

Удалгүй тэрбээр Турк улсыг зорьж байсан боловч тус улсад амьдардаг эмэгтэйд 17 сая төгрөг залилуулсан талаар өнөөдөр ийнхүү мэдээллэсэн байна.

Д.Гэрэлээ