Хойд Солонгост халдварын тохиолдол 1.7 саяд хүрлээ

Энэ сарын 12-нд корона вирусын анхны тохиолдол илэрсэн хэмээн зарласан хойд Солонгост халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Халдвар илэрсэнээс хойш нийтдээ 1,72 сая тохиолдол илэрч хоногт зургаан хүн нас барсан гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр нас барсан хүний тоо 62 болсон аж.

Одоогийн байдлаар 1,02 сая хүн эдгэрч, 691 мянган хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.