ЗГ: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/  үргэлжилж байна.

Өнөөдөр:

• Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

• Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,

• Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,

• Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,

• Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар болжээ.