Цасны нуранганд дарагдаж гэмтсэн иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр 11 дүгээр багийн “Төгрөг” гэдэг газар малаа хариулж явсан малчин  уулын цасны нуранганд дарагдсан тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 19:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн 29 настай  Х-ийг цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэжээ.