Музейн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авна

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд музейн боловсролын хөтөлбөрүүд, нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд сургалт, сурталчилгааны үзмэрүүдтэй танилцуулахаас гадна, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа, олдвор сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагааг танилцуулна.

Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны 03 сарын 07-ноос 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд, үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөлөө.

Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочилход үзэгч багадаа л гэхэд 2-3 цагийг зарцуулдаг байна.

Музейн 9 давхарт байрлах Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны  Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, Хааны Хасбуу Алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй, бусад танхимууд 7 хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.