ЗАПОРОЖЬЕ АЦС-ЫГ АНУ-ЫН ХЯНАЛТАД БАЙЛГАХ ХҮСЭЛТИЙГ ТРАМП ГАРГААД БАЙНА

Украины мөргөлдөөнийг зохицуулахад тавигдаж буй нэг нөхцөлүүдийн нэг нь Запорожье АЦС-ын эргэн тойрон дахь газар нутгуудад төвийг сахисан статуст оруулж, тус бүсэд АНУ-ын хяналтыг тогтоох ёстой гэж АНУ үзэж байгаа гэдгийг The Wall Street Journal мэдээлжээ.
Гэхдээ тус нийтлэлд АНУ ямар хэлбэрээр, яаж хяналт тавихыг тодорхой дурдаагүй байна.
Тухайлбал АНУ-ын санал бодитоор хэрэгжсэн тохиолдолд АЦС-ыг яг хэн удирдаж явуулах нь тодорхойгүй байна.
Запорожье АЦС нь нийт 6 ГВт хүчин чадалтай зургаан реактороос бүрдэх Европын хамгийн том атомын эрчим хүч үйлдвэрлэх байгууламж юм. 2022 оны 2-р сарын сүүлчээр уг байгууламжийг Оросын армийн хяналтад орсоноос хойш Украины талаас нисгэгчгүй онгоц, хүнд их буу, олон пуужин харваж хурцадмал байдлыг үүсгэж эхэлсэн байдаг. Иймд цөмийн аюулгүй байдлаар хурцаар тавигдаж байна.
Гэхдээ ОХУ Запорожье АЦС-ыг Украин болон өөр аль ч улсад шилжүүлэхгүй гэж мэдэгдсээр байна.

https://tass.com/world/1946557