Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивалийг энэ сарын 8-наас 14-ны өдрүүдэдэ Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.
Уг арга хэмжээнд давхардсан тоогоор 100.000 гаруй иргэн үйлчлүүлсэн байна.
11 дэх жилдээ болж буй фестивалийн гол онцлог нь Узбекистанаас манай улсад ирсэн мастер зэрэглэлийн 10 тогоочийн гарын хоол хийж узбек үндэстний брэнд болох плов, шорлог, самса, казан кебаб зэрэг хоолыг амтлуулж, тус улсын хоолны соёлыг монголчуудад таниулсан юм. Түүнчлэн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал тогооны лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэн хүргэсэн юм.