ОРОСЫН ЦЭРГҮҮД УКРАИНЫ ДОНЕЦК МУЖ ДАХЬ ТАРАСОВКА СУУРИНГ ХЯНАЛТДАА АВЧЭЭ

ОХУ-ын Батлан хамгаалах яам өдөр тутмын мэдээлэл хийхдээ өөрийн хүчнийхэн Донецк муж дахь Тарасовка сууринг хяналтдаа авсан гэж мэдэгджээ.
Мөн Оросын арми Украины хэд хэдэн довтолгоог зогсоож, Украины цэргийн нисэх онгоцны буудал, цэргийн аж үйлдвэрийн байгууламжууд, дроны агуулах, Украины арми болон гадаадын хөлсний цэргүүдийн түр байршиж байсан байгууламжууд зэрэгт нийт 147 удаагийн цохилтыг өгчээ.
ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах систем нийт 166 нисгэгчгүй онгоцыг халдлага үйлдэхээс нь өмнө амжиж устгажээ.
Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штаб өнгөрсөн 24 цагийн дотор фронтын шугамд 144 удаагийн тулалдаан хийсэн бөгөөд Украины агаар, пуужин, их бууны арми Оросын цэрэг, зэвсэг, цэргийн техник төвлөрсөн 19 нийт бүсэд дөрвөн их буу, агаарын довтолгооноос хамгаалах нэг систем, командлалын байрыг агаараас цохиж устгасан болохыг мэдээлжээ.
Түүнчлэн Украины цэргүүд Курск мужид явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Оросын армийн зүгээс Курскт нийт 22 удаагийн довтолгоо хийснийг амжилттай хамгаалж давшилтыг зогсоож чадсан гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: CCTV