ФРАНЦ, ИХ БРИТАНИ, ГЕРМАН УЛС ИЗРАИЛИЙГ ГАЗЫН ЗУРВАСТ ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВААГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ШААРДАВ

Их Британи, Франц, Герман улсууд Газын зурваст хоол хүнс, эм тарианы нөөц багасч байгаа тул хүмүүнлэг болон яаралтай тусламжийн нийлүүлэлтийг сэргээхийг Израилиас шаарджээ.
Европын гурван улсын Гадаад хэргийн сайд нар өчигдөр буюу лхагва гарагт хамтарсан мэдэгдэл хийж, “Палестины энгийн иргэд, тэр дундаа нэг сая орчим хүүхэд өлсгөлөн, тахал өвчин, үхлийн аюулд өртөх эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Израиль хүмүүнлэгийн тусламжийг Газын энгийн иргэдэд ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлэхийг ёстой төдийгүй олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэжээ.
Сайд нар мөн Израиль болон Хамасыг гал зогсоох хэлэлцээг эргэн эхлүүлж, үргэлжлүүлэхийг уриалжээ.
Израилийн арми Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг гуравдугаар сарын 2-ноос хойш 50 гаруй хоногийн турш хааж байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь гал зогсоох хэлэлцээрт Хамас бүлэгллийг оруулах, тэдэнд үзүүлж буй дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилготой энэ алхамыг хийгээд байна.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд лхагва гарагт хийсэн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор Газын зурваст 39 хүн амиа алдаж, нийт нас барсан хүний тоо 51,305 хүрснийг мэдээлжээ.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250424_03/