НЭМҮТ-д 2019-2024 оны эхний хагас жилд 2863 химийн хордлого бүртгэгджээ.
Үүний тал нь 0-17 насны хүүхдүүдийн хордлого байна. Нийт тохиолдлын 92 хувийг санамсаргүй хордлого эзэлжээ. Үүний 74 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. Дийлэнх тохиолдолд амин дэм, даралт, зүрх судасны эм, хлорамин, белизна, хулганын хор зэргийг ууж хордсон гэв. Иймд асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хүүхдийн гар хүрэхгүй газарт эмийг байрлуулах
- Эмийн сав, тагийг сайтар таглах
- Эмийг анхны савлагаанд нь хадгалах
- Ижил нэр, савлагаа бүхий эмийг хэрэглэхийн өмнө шалгах
- Хүүхдэд эмийг өгөхдөө зөв тунгаар, зөв цагт өгөх
- Хэрэглэхээсээ өмнө хугацааг шалгах
Эх сурвалж: НЭМ-2024 “Эрдэм шинжилгээний цахим хурлын илтгэлийн эмхтгэл”
