Монголын шигшээ баг өнөөдөр D хэсгийг тэргүүлж буй Тайландын багтай тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны “D’  хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай тоглож, 94:92-оор хожсон бол, хоёр дахь тоглолтоо Таитигийн шигшээ багтай хийж 91:62-оор хожсон.

Өчигдөр /2022.11.14/ гурав дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийж 88:77-гоор хожиж, дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангасан билээ.

Харин өнөөдөр /2022.11.14/ D хэсгийг тэргүүлж яваа Тайландын шигшээ багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийдэх юм.