Малайзад онгоц осолджээ

Малайзад хувийн онгоц машин зам дээр унан осолдож, олон хүн амиа алджээ. Тус улсын хууль сахиулагчдын мэдээлснээр, Beechcraft Model 390 хувийн онгоц Лангкавигаас Селангор чиглэн нисэж яваад газардах үедээ сүйрчээ. Энэ сүйрлийн улмаас зам дээр зорчиж явсан хоёр машины жолооч, онгоцонд байсан найман хүн гээд нийт 10 хүн амиа алдсан байна.

Хувийн онгоц султан Абдул Азиз Шахын нэрэмжит нисэх буудал дээр газардах ёстой цагаасаа хоёр минутын өмнөөс диспетчертэй холбоо тасарсан байна. Онгоц унах үеэрээ автомашин болон мотоцикл мөргөжээ.