Зургаан настны цахим бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ

2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангид элсэгчийн бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний веб портал болох E-Mongolia системээр цахимаар зохион байгуулж байна.

Цахим бүртгэлд зөвхөн 2017 оны 01 сарын 01 -нээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд хамрагдана.

Та бүхэн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 3 аргаар бүртгүүлэх боломжтой.

1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home

2. Гар утасны E-Mongolia аппликэйшн

3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

Элсэлтийн цахим бүртгэл 08 дугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.