Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга архи ууж, согтуурсан үедээ цэргээ зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г нь архи ууж, согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-г зодож, гэмтээжээ.
Хохирогч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.