Улсын онцгой комисс цахимаар хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжих шийдвэрийг гаргалаа.
Хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлжээ.
Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.
УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар