ОХУ-ын нийслэл Москвад 6 сарын 6-нд халдварын тоо 2,936 байсан бол үүнээс 7 хоногийн дараа гэхэд 6,700-д хүрч бараг 2 дахин нэмэгджээ. Тиймээс Москвад Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэж хотын удирдлагууд тодорхой хязгаарлалтуудыг тогтоож, зарим байгууллагын үйл ажилагааг долоо хоногийн хугацаанд хаах шийдвэр гаргасан байна.
Хотын удирдлагын зүгээс олон хүн цугладаг нийтийн хоолны газар, нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбай, худалдааны төвүүдийг 7 хоногийн хугацаатай зогсоож, энэ хугацаандаа ажилчиддаа цалинг нь өгөх чиглэл өгчээ.
Харин зарим ресторан, цэнгээний газруудад бүрэн чадлаараа биш тодорхой хязгаарлалт хэрэгжүүлж ажиллах чиглэлд өгчээ. Мөн нийтийн тээвэр, дэлгүүр, бусад олон нийтийн газарт амны хаалт, бээлий заавал зүүх журмыг мөрдүүлэх ажилд онцгойлон анхаарах чиглэл өгсөн бөгөөд энэ журмыг зөрчсөн тохиолдолд 5,000 рублийн торгууль ногдуулах чиглэл гарсан.