МАН-ын дарга У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул намын даргынхаа албан тушаалыг хүссэн ч эс хүссэн ч өгнө. Тэрээр уг нь Ерөнхий сайдаасаа буусан даруйд намын дарганхаа албан тушаалыг өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй гүрийсэн. Тэрээр энэ сарын 25-нд МУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх учир албан ёсоор намын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болох тул намын их хурлаа 24-нд хийж тамгаа дараагийн залгамжлагчдаа хүлээлгэж өгөх сурагтай.
МАН дотор түүнийг орлохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд нар өрсөлдөж буй хэмээн хэвлэлээр бичигдэж буй.
Гэвч шинэ Ерөнхийлөгч бусад фракцидаа эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн гэх хүнээ томилох нь тодорхой. Тэгэхээр энэ сарын 24-нд болох намын их хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд намын даргынхаа судлыг өгөх тохироонд хүрсэн гэх бор шувуу нисч эхэллээ.
Тэрээр Л.Оюун-Эрдэнэд хэдхэн сарын өмнө Ерөнхий сайдын тамгаа хүлээлгэн өгч байсан бол одоо МАН-ын даргынхаа тамгыг хүлээлгэж өгөх нь. Түүний энэ их итгэлийг дүү нь хэр удаан даах бол гэдгийг цаг хугацаа харуулах биз.