Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд’ үндэсний хөтөлбөрт 91701 хүүхэд хамрагдсан тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа юм.