Засгийн газар луу жилийн анхны хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар хэлэлцэж байна.
Мөн “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.