ХЯТАД, ЯПОН, БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Трампын худалдааны бодлого нь Япон, Хятад, БНСУ гэсэн зүүн Азийн хамгийн том эдийн засагтай гурван улсыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэгтгэхэд хүргэж эхлээд байна. Гурван улс өөр өөрсдийн эдийн засгийн эрх ашигтай ч энэ цаг үе бол илүү ойлголцож, үл ойлголцлоо арилгах хугацаа болсныг харуулж байна.
Ирэх сарын 2-оос хэрэгжиж эхлэх Трампын бодлогын нөлөө болон эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжууд, саад бэрхшээлийг арилгах талаар өчигдөр Сөүл хотноо гурван улсын худалдааны асуудал эрхэлсэн сайд нар уулзлаа.
Уулзалтаар талууд эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, дэлхийн дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед худалдааны түншлэлээ өргөжүүлэхэд хамтран ажиллах болов.
Хэлэлцээний үеэр сайд нар олон талт худалдааны хүрээг хөгжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ гишүүдээр өргөжүүлэхээр тохиролцсоноос гадна илүү өргөн хүрээтэй эдийн засгийн асуудлуудыг хөндөж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, ногоон болон цахим үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарч ажиллахаар болжээ.