“Вашингтон Пост” сонинд Бямба гаригт нийтэлсэн нэгэн нийтлэлд АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын стратегийн шинэ удирдамж 3 дугаар сарын дундуур батлан хамгаалахын албан тушаалтнууд болон мэргэжилтнүүдэд тараагдаж, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет үүнд гарын үсэг зурсан бөгөөд тус баримт бичигт Вашингтон холбоотнууддаа батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шахалт үзүүлэх төлөвлөгөө багтасан гэж мэдээлжээ.
Мөн Хятад Тайванийг эсрэг болзошгүй довтолгоо хийж болох учраас АНУ-ын армийг Хятадын зүг анхаарлаа хандуулах бодлогыг тус баримт бичигт маш тодорхой тусгаж өгсөн байна.
Энэхүү баримт бичигт Пентагон Москвагийн аюул, заналхийллийг Европын холбоотнууддаа үлдээж, харин Хятадын эсрэг өөрсдөө анхаарахад хүрчээ.
Орос, Умард Солонгос, Ираны бодит аюул заналхийллийн хүчийг сааруулах, таслан зогсоохын тулд Пентагоны зүгээс Европ, Ойрхи Дорнод, Зүүн Азийн холбоотнууддаа батлан хамгаалах салбартаа илүү их мөнгө зарцуулахыг шаардаж эхэлжээ.