Өнгөрөгч өдрүүдэд БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт асар их хэмжээний ойн түймэр дэгдэж, олон хоног асаж 30 гаруй хүн амиа алдаж, 35 мянга гаруй га талбай шатсан. Үүнийг тус улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан ойн түймэр гэж тодорхойлоод байгаа. Ингээд олон хоног үргэлжилсэн түймрийг гал сөнөөгчид болон гал унтраах албаны тусгай ажилтнууд зэргээс бүрдсэн 1600 орчим бие бүрэлдэхүүн, 40 орчим нисдэг тэрэг болон гал унтраах тусгай техник хэрэгслийн хүчээр ойн түймрийг бүрэн унтрааж чадсан. Харин өчигдөр тус улсын Зүүн өмнөд бүсийн Дэгү хотын орчим дахин жижиг гал түймэр гарч, түймрийг унтраахаар ажиллаж байсан нисдэг тэрэг осолдож, тус нисдэг тэргийг жолоодож явсан нисгэгч амиа алдсан байна. Орон нутгийн гал, түймэртэй тэмцэх албаны өгсөн мэдээлснээр, нисдэг тэрэг гал гарсан газраас 100 метрийн зайд унажээ. Ойн түймэр ням гаригийн 15 цаг 12 минутын орчимд гарсан бөгөөд Солонгосын Ойн алба таван нисдэг тэрэг болон гал унтраах бусад хэрэгслийг ажиллуулж, нэг цагийн дараа түймрийг бүрэн унтраасан байна. Эрх баригчид галын шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байгаа бөгөөд ослын талаар бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулахаар төлөвлөж байгааг Ариранг ТВ-д мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: