ЯПОН УЛСАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДОЖ, 3 ЗОРЧИГЧ АМЬ ЭРСЭДЖЭЭ

Японы баруун хэсгийн Нагасаки мужийн нутаг дэвсгэрт далайн усанд ням гарагт буюу өчигдөр түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдсон байдалтай далайд хөвж байсныг эргийн хамгаалалтын алба олж тогтоолоо. Нисдэг тэргэнд зургаан хүн зорчиж явсан бөгөөд гурав нь амьд харин гурав нь нас барсан байна. Учир нь Японы эргийн хамгаалалтын алба ням гарагийн үдээс хойш Цүшима арлын нисэх онгоцны буудлаас Фүкүока мужийн эмнэлэг рүү зорчиж явсан түргэн тусламжийн нисдэг тэрэг холбоо тасарсан тухай мэдээлэл авсан даруйдаа далайд эрэн хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Түргэн тусламжийн нисдэг тэрэг хөөрснөөсөө хойш 10 орчим минутын дараа холбоо тасарсан байна. Тус осолдсон нисдэг тэрэгт зорчиж явсан нисгэгч, механикч, сувилагч нар амьд байгаа бол харин эмч, түргэний нисдэг тэргээр дуудлагын дагуу эмнэлэг рүү зорчиж явсан өвчтөн эмэгтэй болон түүний гэр бүлийн гишүүн амиа алдсан байжээ. Японы эргийн хамгаалалтын алба болон Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн хоёр мөрдөн байцаагч нар ослын шалтгааныг олж тогтоохоор шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг Эн Эйч Ки мэдээлжээ.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250407_02/www3.nhk.or.jp