АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулах, Хятадаас АНУ-д хууль бусаар орж ирж буй хар тамхи, мансууруулах бодисыг зогсоох зэргээр Хятадаас тус улсад орж ирж буй бараа, бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар тогтоохоор болсон.
Үүний хариуд Хятадын зүгээс Америкийн бараанд 34 хувийн татвар ногдуулахаар болж, энэ шийдвэр Пүрэв гаригаас эхэлж хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 01 минутаас өмнө АНУ-аас тээвэрлэгдэж 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө БНХАУ-д импортлогдон орж ирэх бүхий л бараа, бүтээгдэхүүн тус нэмэлт импортын татвараас чөлөөгдөх талаар өнгөрөгч Бямба гаригт Хятадын Худалдааны яам мэдээлсэн.
Харин Трамп Хятадын энэ шийдвэрийг эсэргүүцэж, хэрэв Бээжин тус шийдвэрээ өөрчлөхгүй бол Хятадын бараанд 50 хувийн импортын татвар тогтоохыг анхааруулаад байна.
Трампын өчигдөрийн мэдэгдлийн дараа Хятадын зүгээс ч хариу мэдээлэл хийж, Бээжин Трампын тарифын дарамт шахалтад орохгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www.cnbc.com/2025/04/08/china-resolutely-opposes-trumps-50percent-tariff-threat-vows-retaliation.html