АНУ НҮБ-ЫН ХҮНСНИЙ ХӨТӨЛБӨРТ ОЛГОХ САНХҮҮЖИЛТЭЭ ЗОГСООСОН НЬ ОЛОН САЯ ХҮН ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭХЭД ХҮРЧ БАЙНА

НҮБ-ын харъяа Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс АНУ-ын засгийн газраас яаралтай тусламжийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээ зогсоосон нь дэлхий дахинд олон сая хүнийг хүнсний хомсдолд оруулахад хүргэж байгаа талаар мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа одоогоор дэлхийн 14 улсад хүнсний яаралтай тусламж үзүүлэх санхүүжилтээ зогсоогоод байна. Гэхдээ Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс АНУ-ын тулсамж зогссон 14 орны нэрийг зарлаагүй байна.
Харин Ассошиэйтед Пресс агентлагын холбогдох эх сурвалжаас авсан мэдээллээр Афганистан, Сири, Йемен зэрэг дайн дажин, иргэний мөргөлдөөнтэй улсууд болон бусад дэлхийн 11 ядуу буурай улсууд АНУ-ын тусламжийн гадаа үлдсэн болохыг онцолжээ.
Иймд НҮБ-ын харъяа тус агентлаг АНУ-ын засаг захиргаанд хандаж, шийдвэрээ эргэн харж, хүнсний тусламжийн хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэх хүсэлтийг тавиад байна.
АНУ бол Дэлхийн хүнсний хөтөлбөрт хамгийн их санхүүжилт олгодог улс юм. Тухайлбал 2024 онд АНУ НҮБ-ын Хүнсний Хөтөлбөрт 4.4 тэрбум ам.долларын тусламж олгосон бөгөөд энэ жилийн төсвийн 50 хувийг бүрдүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://apnews.com/article/usaid-trump-humanitarian-aid-1167e0f64dde9ab6cafa0d5e0b812710