ЯПОНД НӨӨЦИЙН БУДАА ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА Ч БУДААНЫ ҮНЭ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

Японы супермаркетуудад цагаан будааны үнэ өссөөр байгаа бөгөөд өмнөх жилийнхээс бараг хоёр дахин өссөн. Иймээс Японы засгийн газар үнэ тогтворжуулах хүрээнд нөөцийн будааг худалдаалахаар болж, 3 дугаар сарын сүүлээр нөөцийн будааг дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн. Гэсэн хэдий ч будааны үнэ буураагүй өндөр хэвээр байгааг мэдээлжээ.
Тухайлбал гуравдугаар сарын эхээр хийсэн судалгаагаар 1000 орчим супермаркетад 5 кг уут будааны дундаж үнэ 4077 иен буюу 27 доллар байсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 99.3 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.2 хувиар өссөн үзүүлэлт болж байсан.
Харин Гуравдугаар сарын 30-ны байдлаар долоо хоногийн дундаж ханшаар 5 кг уут будааны үнэ 4206 иен буюу ойролцоогоор 28 доллар байсаныг Японы Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна. Нөөцийн будаа гараад байхад үнэ өндөр байгааг нөөцийн будаа хангалттай хэрэглэгчдэд хүрэхгүй байгаа буюу төдийлэн хангалттай хэмжээгээр хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаа буюу будааны хомсдолыг нөөцийн будаа огт нөхөж чадахгүй байгаатай холбон тайлбарлаж байна.
Японд цагаан будааны үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна.
2024 онд японд хуурайшилт их байсантай холбоотой цагаан будааны тариалалт буурсан. Иймээс будааны хомсдол үүссэнтэй холбоотой эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд хүргэжээ.
Нөгөөтэйгүүр инфляцын нөлөөтэй холбоотой Японд хүнсний барааны үнэ өссөн энэ нь өдөр тутам хэрэглэдэг цагаан будааны үнэнд шууд нөлөөлсөн байна. Түүнчлэн шинэ ургацын будаа гарахаас өмнө будааны нөөц хомсддог байна. Гэхдээ энэ жилийн хомсдол бол өмнөх жилүүдийнхээс их байгаа нь дээрх хүчин зүйлүүдтэй шууд холбоотой гэдгийг хэрэглэгчид хэлж байна.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250407_22/