ТРАМП УЛС ОРНУУДАД 90 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БОЛОМЖ ОЛГОСОН НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭРГЭН СЭРГЭХЭД ХҮРГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ихэнх улс орнуудаас АНУ-д худалдаалагдахад бараанд ногдуулах импортын татварын хэрэгжилтийг 90 хугацаанд хойшлуулах тухай мэдэгдэл гаргасны дараа АНУ-ын хөрөнгийн биржүүдийн өнгөрөгч өдрүүдэд унаад байсан хувьцаанууд эргээд сэргэж эхэллээ.
Тухайлбал S&P 500 индекс өмнөх өдрөөс 9.5 хувиар өссөн нь 2008 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн их хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Dow Jones индекс нэг өдрийн дотор 7.8 хувиар өссөн бол Nasdaq индекс 12 хувиар өсжээ.
Nike компанийн хувьцаа 11 хувиар өссөн бол Apple компанийн хувьцаа 15 хувиар өссөн байна.
Ямартай ч өнгөрөгч өдрүүдэд огцом унаад байсан хувьцааны ханш дахин сэргэж эхлээд байгаа нь түр хугацаанд гэсэн хөрөнгө оруулагч нарт боломж олгож, дараагийн Трампын нүүдлээс шалтгаалж ямар төлөвлөгөө гаргах вэ гэдэг стратегиа боловсруулахад хугацаа гаргаж өгч байна.
Гэхдээ Трампын шийдвэр нь эдгээр улсуудад 3 сарын хугацаанд АНУ-тай хэлэлцээ хийх хугацаа өгч байгаагаас гадна эдийн засагт үүсэж болох гэнэтийн эрсдлийг тооцсонтой холбоотой ийм шийдвэр гаргалаа.
Трамп мөн хэдийгээр 90 хоногийн хугацаа олгож байгаа ч эдгээр улсуудад тогтоосон ердийн 10 хувийн импортын татварын босгыг авахгүй. Хамгийн сайн хэлцэл хийлээ гэхэд 10 хувийн татвараа төлнө гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cgrggqydxv5o