Гуравдугаар сарын сүүлээр OpenAI-ийн ChatGPT хиймэл оюуны чатбот Японы Жибли Студийн анеми шиг зураг дүрс бүтээдэг функцээ олон нийтэд танилцуулсан. Үүний дараа дэлхийн дахинд маш олон хэрэглэгчид өөрсдийн болон ойр дотны хүмүүс, найз нөхөд төдийгүй олны танил хүмүүсийн зургийг энэ функцийг ашиглаж Япон анемийн дүр төрхтэйгээ хувиргаж байсан.
Ингээд энэ байдал нь ChatGPT -г төдийлэн сайн мэддэггүй хэрэглэдэггүй хэрэглэгчдэд тус чатботыг таниулахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Гуравдугаар сарын сүүлээр ChatGPT-ийн Япон анеми хэлбэрийн зураг үүсгэх шинэ функ гарч эхэлсэн эхний өдрөөс эхлээд долоо хонгийн хугацаанд дэлхий дахин хүмүүс ChatGPT ашиглан 700 сая гаруй зургийг үүсгэсэн байна.
Тухайн үед OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман олон нийтийн сүлжээгээр “манай GPU хайлж байна” гэж хүртэл хошигнож байсан. Яагаад гэвэл зураг боловсруулахад GPU-ний хүчийг маш шаарддаг. Иймд маш олон хэрэглэгчид хандсанаар асар их боловсруулалтыг олон давтамжтай хийх шаардлага үүссэн.
Гэхдээ энэ байдал зохиогчийн эрх, оюуны өмчийн маргааныг дагуулж мэдэхээр байна.
Учир нь Японы Жиблиг Студийг үүсгэн байгуулагчдын нэг Хаяо Миязаки 2016 онд хиймэл оюуны тусламжтайгаа түүнийг бүтээлийг ашиглаж байгаад ихэд дургүйцлээ илэрхийлж байсан. Түүний үзэж байгаагаар асар их хөдөлмөр шингэсэн зүйлийг ингэж ашиглах нь зохимжгүй гэж үзсэн.
Харин хиймэл оюуныг хөгжүүлэгч компаниуд мөн л Япон хэв маягийн анеми дүрээр зураг үүсгэх функцийг хөгжүүлэхийн тулд асар их мөнгө хөрөнгө, ялангуяа өгөдлийн бааз үүсгэж, машин сургалт хийх, тооцололд зориулж их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан учраас энэ талаас нь харвал бас өөрөөр ойлгогдохоор байна.
Хиймэл оюун дэлхий дахинд шинэ тутам, хурдацтай хөгжиж байгаа учраас үүнийг дагасан зохицуулалт, хууль дүрэм журам гээд эрхзүйн түвшний төдийгүй бусад олон чухал зүйл тодорхойгүй, зохицуулалт хийгдээгүй хэвээр байгаагийн бодит нэг жишээ бол энэ явдлаас харагдаж болно оо.
Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=TCwfixz4GOI