Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүн орнууд ирээдүйн гарч болох тахал өвчнөөс дэлхий нийтийг хамгаалахад чиглэсэн гэрээг эцэслэн батлах хэлэлцээрт хүрэхэд маш ойртсон болохыг ЭнЭйчКи-д мэдээлжээ. Тухайлбал КОВИД-19 цар тахлын улмаас энэхүү гэрээг гаргах шаардлага үүссэн. Тиймээс 2021 оны 12-р сараас эхлэн тус гэрээг хэлэлцэж эхэлсэн байдаг. Гэвч улс орнууд өнөөдрийг хүртэл тохиролцож чадахгүй байсаар ирсэн. Женев хотноо үргэлжилж буй хурлаар гэрээний ихэнх хэсэг нь Бямба гаригт болсон хурлааар шийдэгдсэн ч цөөн хэдэн чухал асуудал хэвээр байна. Гэхдээ ДЭМБ зүгээс асуудал удахгүй шийдэгдэнэ гэж харж байна. Учир нь Их Британи, Австрали зэрэг орнууд цар тахлын үед хөл хорио тогтоох, вакцинжуулалттай холбоотой асуудлууд нь Засгийн газрын эрх мэдлээс давж, ДЭМБ хэт асуудалд хөндлөнгөөс оролцох нөхцөл байдалд хүргэнэ гэсэн болгоомжлолыг дагуулж байгаа нь гэрээнд нэгдсэн шийдэлд хүрэхгүй байгаа шалтгаан юм. ДЭМБ-ын гишүүд өнөөдөр асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүүү гэрээний төслийг тавдугаар сард болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблей-аар албан ёсоор батлах зорилготой байна.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250413_01/www3.nhk.or.jp