ТРАМПЫН ТАРИФЫН БОДЛОГООС СЭРГИЙЛЖ, ХЯТАДЫН ЭКСПОРТ ӨНГӨРӨГЧ САРД ОГЦОМ ӨСЖЭЭ

Трампын импортын барааны татварыг нэмэгдүүлэх бодлогоос болж Хятадын үйлдвэрлэгч нар Вашингтоны шинэ худалдааны бодлого хэрэгжиж эхлэхээс өмнө амжиж АНУ руу худалдаа хийх зорилгоор өнгөрөгч сард экспортоо огцом нэмэгдүүлжээ. Тухайлбал 2025 оны 3-р сард Хятадын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар мэдэгдэхүйц нэмэгдэж, 314 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн өнөөдөр өглөө Хятадын Гаалийн ерөнхий газраас тус улсын энэ оны эхний улирлын гадаад худалдааны эргэлт ямар гарсныг танилцууллаа. Хятадын 2025 оны эхний 3 сарын нийт гадаад худалдааны хэмжээ 2024 оны эхний улиралтай харьцуулахад 1.3 хувиар нэмэгджээ. Оны эхний гурван сард Хятадын экспорт 6.9 хувиар өсч, 6.13 их наяд юань буюу ойролцоогоор 850.1 тэрбум ам. доллар хүрчээ. Харин импорт 6 хувиар буурч, 4.17 их наяд юаньд хүрсэн байна. Трампын тарифын бодлогоос шалтгаалж Хятадын экспорт энэ оны хоёрдугаар улиралд огцом буурна гэж зах зээл шинжээчид харж байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/chinas-march-exports-beat-expectations-with-124-gain-imports-fall-2025-04-14/www.reuters.com

https://english.news.cn/20250414/548c1c87447c4c3abb2aa1c0982ac503/c.htmlenglish.news.cn