Фентанилийн хууль бус худалдааг зогсоохыг шаардсан Трампын шаардлагаас үүдэж гарсан Хятад Америкийн худалдааны зөрчилдөөн Хятадыг бараанд тавьсан АНУ-ын импортын татварыг 20 иос 145 хувь болтол өсгөөд байгааг Цагаан ордоны өчигдөр хийсэн мэдээлэлд онцоллоо.
Трамп ямар ч шилжилтийн үед үргэлж хүндрэл үүсдэг гэхдээ багахан хугацааг давчихвал эерэг үр дүнгүүд гарч ирнэ гэдэг байдлаар өөрийн бодлогоо зөв замаар, төлөвлөсний дагуу явагдаж байгаа гэдгээр сонгогч, дэмжигчиддээ таниулахыг зорьж байгаа. Мөн Трамп өчигдөр хэлсэн үгэндээ “Дэлхий бидэнтэй шударгаар харьцах цаг ирж байна. Тиймээс тэд АНУ-тай шударга худалдаа хийж эхлэхийн тулд бидэнтэй ирж тохиролцохыг би тэднээс хүсэж байна” гэж хэлжээ.
Трамп Хятадаас бусад улс орнуудад тогтоосон импортын татварын хэрэгжилтийн хугацааг 90 хоногоор хойшлуулж, тэдэнд боломж олгоод байгаа. Одоогоор 70 орчим улс орон Цагаан Ордонтой худалдааны хэлэлцээ хийх санал тавиад байна.
Тэгвэл Хятад Трампын татвар нэмсэн хамгийн сүүлийн алхамын дараа ямар байр суурь илэрхийлсэн бэ? гэдэг маш сонирхолтой байна. Трампын шийдвэрийн дараах нь Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ АНУ-ын дарамт шахалт, хоёр талын харилцааны маргааныг шийдэж чадахгүй. Харин худалдааны маргааныг шударга яриа хэлэлцээгээр шийдэхийг Бээжин уриалж байна гэж мэдэгдлээ. Бээжин, Вашингтонтой яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа ч харилцан тэгш эрхийг зарчмыг баримтлах ёстойг сануулжээ.
Эх сурвалж:https://www.bbc.com/news/articles/crldj87re71o