Худалдааны хурцадмал байдал нэмэгдсээр байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр нефтийн ханш буурсаар байна. Тухайлбал Пүрэв гаргийн арилжаагаар Нью-Йоркийн бирж дээр ирэх тавдугаар сард нийлүүлэх Баруун Техасын газрын тосны фичирс ханш нэг баррель нь 2.28 америк доллар буюу 3.66 хувиар буурч 60.07 америк доллароор арилжаалагдлаа.
Лондонгийн бирж дээр ирэх зургадугаар сард нийлүүлэх Брент марк газрын тосны фьючерс ханш 2.15 америк доллар буюу 3.28 хувиар буурч, нэг баррель нь 63.33 доллароор арилжаалагджээ.
Газрын тосны үнийг бууруулвал украины дайн зогсоно гэж трамп өнгөрсөн сард мэдэгдэж байсан тэгэхээр энэ ханшийн уналт Трампын хүсэж байгаа шигээр “навс” унах уу, хэзээ хүртэл хэд хүртэл унах нь худалдааны маргаан хэрхэн шийдэгдэх, ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнууд ямар шийдвэр гаргах зэргээс олон зүйлс шалтгаална.
Гэхдээ газрын тосны ханш 1 сарын 20 нд Трампыг Ерөнхийлөгчийн албанд очихоос өмнө Нью-Йоркийн бирж дээрх Баруун Техасын газрын тос нэг баррель нь 77.3 ам.доллар, Лондонгийн бирж дээр Брент марк газрын тос нэг баррель нь 80.6 америк долларын ханштай байжээ. Харин өнөөдөр хар алтны ханш 2 сар гарны хугацаанд 20 гаруй хувиар унаад байна.
эх сурвалж: CCTV