ИСПАНИАС ИРСЭН ХОСУУД 3 ХҮҮХДИЙН ХАМТ НЬЮ-ЙОРК ХОТОД НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР АМИА АЛДЖЭЭ

АНУ-д Испанийн нэгэн гэр бүлийн нисдэг тэрэгтэй зорчиж яваад Нью-Йорк хотын Худсон голд осолдож, нисдэг тэрэгт зорчиж явсан зургаан хүн бүгд амиа алдсан байна.
Нисдэг тэргэнд нисгэгчийн хамт Испанийн гэр бүлийн хоёр том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ.
Испани улсын иргэд АНУ-ын “New York Helicopters” компанийн “Bell 206” нисдэг тэргийг түрээслэн зорчиж явжээ. Осол орон нутгийн цагаар Пүрэв гарагийн үдээс хойш 15 цаг 17 минутын үед болсон.
Ослын шалтгаан одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа болон Үндэсний Агаарын Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл ослын шалтгааныг шалгаж эхлээд байна.
Нью-Йорк хотын дарга Эрик Адамс амиа алдагсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг холбогдох албаныхан цаг алдалгүй тодруулахаар ажиллаж байгааг мэдээлжээ.