ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ МАРГААН УЛАМ ХУРЦДАЖ БАЙНА

Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын халдлагад 26 хүн амиа алдсаны дараа Энэтхэг Пакистаны эсрэг хэд хэдэн хариу арга хэмжээ авахаа зарласан.
Учир нь Энэтхэг Пакистан дахь Исламын хэт даврагчидтай холбоотой этгээдүүд энэ халдлагыг үйлдсэн учраас Исламбадыг энэ асуудалд буруутгаж байна.
Иймээс Делигийн зүгээс Исламабадад хандаж дипломат харилцаагаа нэг шатаар бууруулах, хилийн гол боомтоо хаах, Индус мөрний голын усыг харилцан хуваан ашиглах гэрээг түдгэлзүүлэх болсон мэдэгдсэн.
Мөн Пакистаны зарим дипломатчдыг 48 цагийн дотор Энэтхэгээс гарахыг шаардсан.
Харин Пакистан улсын Засгийн газар энэ асуудалд Исламабад ямар ч холбоогүй гэсэн мэдэгдэл хийсэн. Ингээд Пакистаны засгийн газар Пүрэв гаригт Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлаа хуралдуулж, Энэтхэгийн эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэхээ ярилцсаны эцэст Энэтхэгийн иргэдийн визийг түдгэлзүүлээд зогсохгүй Энэтхэгийн агаарын тээврийн компаниудыг Пакистаны агаарын орон зайгаа нэвтрэхийг хориглосноор Энэтхэгийн нислэгийн компаниудын онгоц Пакистан улсын дээгүүр нислэг үйлдэж чадахаа байж тус улсын агаарын хилийг тойрон нислэг үйлдэхэд хүрч байна. Түүнчлэн хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн дипломатчдыг эх орноосоо гарахыг шаарджээ.

Харин Энэтхэг улс Пакистаны иргэдийг эх орноосоо гарахыг шаардаж байгаа бол Пакистан улс Энэтхэг иргэдийн визийг цуцлаж, эх орноосоо мөн гарахыг шаарджээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/india/india-calls-all-party-meet-summons-top-pakistani-diplomat-after-kashmir-attack-2025-04-24/