ТРАМП ОРОС УКРАИНЫ ТАЛУУДАД ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ҮР ДҮНД ХҮРГЭХИЙГ ШААРДАВ

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд Норвегийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх үеэрээ Украины нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа Москваг Украинд дахин халдлага үйлдсэнийг буруушааж, Путинд хандаж наад утга учиргүй зүйлээ зогсоо гэж хэлжээ.
Тэрээр мөн дайныг зогсоохын тулд Украин, Оросын талд аль алинд нь хүчтэй шахалт үзүүлж байгаа гэж мэдэгдээд гал зогсоох хэлэлцээ хийх, хэлэлцээрт хүрэх өөрийн гэсэн хугацаатай гэдгийг санаарай тиймээс хоёр тал АНУ-ын саналыг хүлээн авч хэлэлцээрийн ширээний ард суухыг анхааруулжээ.
Трамп мөн өчигдөр Киевт хандаж Украиныг бүхэлд Орост алдахгүйн тулд Москваг нилээн том буулт хийлгэж чадсан гэж хэлжээ. Энэ нь Украиныг ийм том боломжийг ашиглаж чадахгүй бол энхийн хэлэлцээр талууд хүрч чадахгүй гэдгийг анхааруулж байна.
Мөн Трампын зөвлөх Маск, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар Украин болон Европ үнэхээр дайныг зогсооё гэж бодож байгаа бол тодорхой буулт хийх шаардлагатай гэж мэдэгдсээр хэрэв ийм шийдэлд хүрч чадахгүй энэ дайн ойрын жилүүдэд зогсохгүй цаашлаад Дэлхийн гуравдугаар дайн руу хөтлөнө гэдгийг анхааруулсаар байна.