Оросын агаарын хүчин Украины нийслэл Киев хотод пуужин болон дроны цуврал цохилт өгч, 12 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ.
Украины зэвсэгт хүчнийхэний мэдээлснээр Оросын зүгээс Пүрэв гарагийн шөнө 70 орчим пуужин, 145 нисгэгчгүй онгоцоор Украин руу халдлага үйлдсэн ба гол бай нь Киев хот байсан гэжээ.
Оросын харвасан баллистик пуужин Киев хотын орон сууцны хороолол руу унаж, 10 аад хүний амь үрэгдэж, орн сууцны нэг байшингийн багагүй хэсэг эвдэрч нурсанаас гадна ойр орчмын байрнуудын шил цонх хагарсан гэж Украины тал мэдээлжээ.
Өмнөд Африкийн БНУ-д айлчилж байсан Украины ерөнхийлөгч Влодимир Зеленский өчигдөр халдлагатай холбоотой мэдээлэлдээ Умард Солонгост үйлдвэрлэсэн пуужингаар Оросын арми Украинд цохилт өгсөн гэжээ.
Украины Гадаад хэргийн сайд олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж, “Дайныг зогсоох энхийн хэлэлцээ явуулах хүчин чармайлтыг үл хайхарч, зөвхөн дайнаа үргэлжлүүлэхийг л хүсч байна” гэжээ.
Оросын энэ удаагийн халдлага нийслэл Киев хотоос гадна Украины зүүн бүсийн Харьков, өмнөд бүсийн Запорожи зэрэг хэд хэдэн бүс нутагт болсон байна.