ЦАГААН ОРДНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ОГЦОРЧЭЭ

Трамп Майкл Уолтцыг Цагаан Ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.
Уолцын үүрэгт ажлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түр хугацаанд гүйцэтгэхээр болжээ.
Трамп Уолцыг огцруулах шийдвэр гарснасныхаа дараа түүнийг НҮБ-д дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд томилж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр Truth нийгмийн сүлжээгээр дамжуулж “Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд Майк Уолц маш сайн ажилласан, тэр шинэ албан тушаалаа сайн хийж чадна гэдэгт би итгэж байна” гэж хэлжээ.
Түүнийг чөлөөлсөн шалтгааныг хэвлэлүүд Йеменд болсон тусгай ажиллагааны талаар мэдээлэл задруулах Уолтцыг алдаа гаргасан талаар мэдээлэл идэвхтэй гарч байсан ба энэ асуудлаас болж түүнийг чөлөөлсөн гэж харж байна. Гэхдээ тухайн үед нь түүнийг чөлөөлөөгүй нь Трампын засаг захиргааны улс төрийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх, олон нийтийн шахалтад өртсөн гэх мэдээлэл гарахаас сэргийлж хэсэг хугацаа өнгөрсөний дараа ийм шийдвэр гаргасан гэж харж шинжээчид цөөнгүй байна.

https://www.npr.org/2025/05/01/nx-s1-5339845/trump-waltz-rubio