БНХАУ далай тэнгисийн загас агнуурыг хамгаалахын тулд жил бүрийн зуны улиралд загас агнуурын хоригийг хэрэгжүүлдэг. Энэ дагуу өчигдөр буюу Пүрэв гаригаас эхлэж энэ хориг мөрдөглөж эхэлжээ.
Энэхүү хориг энэ оны 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх юм байна.
Загас агнуурын хориг нь Бохайн тэнгис, Шар тэнгис, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн 12 дугаар өргөргөөс хойших усыг хамарах юм байна.
Энэ хориг нь загас агнуурын нөөцийн байгалийн нөхөн сэргээлтийг хангах зорилготой юм.
Тийм учраас БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам, хөдөөгийн хэрэг эрхлэх яам, Нийтийн аюулгүй байдлын яам, Хятадын эргийн хамгаалалтын алба хамтран хууль бус загас агнуурыг хянана гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ.
Хэрэв хоригыг зөрчвөл хууль зөрчигсөд мөнгө торгууль төлөх, загас агнасан техник хэрэгсэл завь болон бусад тоног төхөөрөмжөө хураалгах, хэрэв ноцтой хохирол учруулсан бол баривчлагдах юм байна.
https://www.bastillepost.com/global/article/4807336-china-begins-annual-summer-fishing-ban