ГАЗЫН ЗУРВАСТ БОЛСОН ИЗРАИЛИЙН ХАЛДЛАГЫН УЛМААС 18 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд Израилийн цэргийн ажиллагааны үеэр 18 палестин хүн амиа алдаж, 77 хүн шархадсан талаар Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тухайлбал Пүрэв гарагт болсон хоёр томоохон халдлагыг дурдвал Израилийн арми Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын нэгэн барилга руу агаараас цохилт өгч, 8 хүн амиа алдсан бол Газын зурвасын хойд хэсгийн Газа хотод мөн цохилт өгч, 4 хүн амь үрэгджээ.
Израилийн зүгээс Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг суллаж авахын тулд тусгай ажиллагаагаа эрчимжүүлсээр байна.
2023 оны 10-р сарын 7 оос хойш Израиль-ХАМАС мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст Израилийн халдлагаас болж амь үрэгдэгсэн палестинчуудын тоо 52,418 болж, 118,000 гаруй хүн шархадсан гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

https://www.aljazeera.com/news/liveblog/2025/5/1/live-aid-trucks-pile-up-at-gaza-border-israel-bombs-central-south-strip