Япон улсын батлан хамгаалах яам шинэ үеийн сөнөөгч онгоцыг илүү боловсронгуй болгох үүднээс хиймэл оюунаар тоноглосон, нисэгчгүй онгоц бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ. 2035 оноос зэвсэглэлээс хасагдах төлөвтэй байгаа “F-2” сөнөөгч онгоцны дараагийн загварыг хөгжүүлэх юм байна.
Нисгэгчгүй онгоцыг шинэ загвартай хослуулснаар байлдааны сөнөөгч онгоц болон пуужингийн байршлыг илүү хурдан хугацаанд тогтоох боломжтой болно гэж тооцож байгаа гэнэ. Мөн энэ төрлийн сөнөөгч нь нисэгчийн аюулгүй байдлын хангахын зэрэгцээ хариу өгөх чадавхыг сайжруулна гэж хөгжүүлэгчид нь тооцоолжээ.
Японы батлан хамгаалах яам хиймэл оюун ухаанд суурилсан технологийг сайжруулах судалгаанд зарцуулах санхүүжилтээ ирэх жилийн төсөвт тусгахаар болсон аж.
Уг судалгааны хүрээнд сөнөөгч онгоцны автоматаар нисэх хүчин чадал, цаг агаар, газар нутгийн байдалтай дасан зохицох чадварыг хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Японы эрх баригчид шинэ үеийн сөнөөгч онгоц зэвсэглэлд орж ирэх үетэй давхцуулж 2035 онд уг нисгэгчгүй сөнөөгчөө хөгжүүлж эхлэхээр төлөвлөж байна