УНГАР УЛС БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН ХУУЛЬ БАТЛАВ

2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Унгарын парламент LGBT буюу бэлгийн цөөнхийг олон нийтийн газар цугларалт зохион байгуулж, тэмдэглэлт арга хэмжээ хийхийг хуулиар хориглох шийдвэр гаргалаа.
Тус нэмэлт өөрчлөлттэй уялдан гарах хууль эрхзүйн баримт бичигт ийм арга хэмжээнд оролцогчдыг хянах, торгох боломжтой бөгөөд хууль бус үйл ажиллагаанд оролцогчдыг хянаж, илрүүлэхдээ царай таних технологийг ашиглахаар болжээ.
Унгарын төр засаг энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа үндэсний уламжлалт үнэт зүйлсийг хамгаалахын тулд гаргасан гэж тайлбарлаж байна.
Парламентын гаргасан дээрх шийдвэрүүдтэй холбоотой Унгарт эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсагчид Унгар улсад дарангуйлал тогтож байна. Мөн бусдыг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл гаргаж, бэлгийн цөөнхийн эрх, ардчиллын үнэт зүйлээс ухарсан үйлдлийг Унгарын эрх баригчид хийлээ гэж бэлгийн цөөнхийн төлөөлөл болон тэдгээрийг дэмжигчид, зарим олон нийтийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж байна.
Мөн өчигдөр Унгарын Парламент үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг гэдэг шалтгаанаар давхар иргэншил олгохыг хориглохоор болжээ.

https://www.theguardian.com/world/2025/apr/14/hungary-poised-to-adopt-constitutional-amendment-to-ban-lgbtq-gatherings