Монгол Улсад Англиас гаралтай коронавирусийн мутацлагдсан хувилбар Турк улсаас ирсэн хүнээс илэрсэн гэх урьдчилсан шинжилгээний хариу гарсан. Мөн дотоодод халдвар авсан гэр бүлийн хоёр хүнээс мутацлагдсан хувилбарын халдвар бүртгэгдсэн гэж УОК-оос мэдээлсэн билээ.
Манай улсын эмнэлгүүдэд коронавирусийн мутацлагдсан хэлбэрийн генийн дарааллыг тодорхойлох шинжилгээг одоогоор нэвтрүүлээгүй байсан бөгөөд энэ чиглэлээр ажиллах гурван мэргэжилтнийг Япон улсад сургаж, бэлджээ. Тэгвэл судлаачид маань өчигдөр эх орондоо ирсэн байна.